ШУУРХАЙ: Зодоон хийгээд зугтсан БНХАУ-ын хоёр иргэнийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Зодоон хийгээд зугтсан БНХАУ-ын хоёр иргэнийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Тодруулбал, өнгөрсөн сарын 21-ний 22:55 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машинтай согтуу хүмүүс зодоон хийгээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ дагуу шалгахад БНХАУ-ын иргэн “Р”, “Т” болон орчуулагч Монгол Улсын иргэн “Н” нар нь үл таних БНХАУ-ын хоёр иргэнтэй маргалдаг улмаар хоорондоо зодолдож, энэ үед БНХАУ-ын иргэн “Т” нь автомашинаа унаж зугтах үед Монгол Улсын иргэн “Б” зодоон хийсэн хүнийг явуулахгүй гэх шалтгаанаар “Тоёота Камри” маркийн автомашинаараа замыг нь хааж хөндлөн байрлуулахад нь түүний автомашиныг болон дэргэд нь байсан өөр нэг машиныг мөргөж зугтсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Харин мөргүүлсэн тээврийн хэрэгслүүдэд үнэлгээ хийж, БНХАУ-ын иргэн “Т” болон “Р” нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байна.

Одоогоор үл таних БНХАУ-ын гэх хоёр иргэнийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
642331
1 эможи

Норов
2022-11-14 11:34
Новшнуудыг олж цусыг нь холь....
keyboard_arrow_up