Дулааны шугамын худаг дотроос нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний ЦОГЦОС ОЛДЖЭЭ
2022 оны 11 сарын 14
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Ханын материалын эцэс”-т дулааны шугам сүлжээний худаг дотор нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07:07 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Тухайн иргэний мэдээллийг тодруулахаар цагдаагийн байгууллагаас ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



642326
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс