Японд тусгай ур чадвартай ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан ӨДӨРЛӨГ болно
2022 оны 11 сарын 14
Япон Улсад Тусгай ур чадвартай ажилтнаар ажиллах хүсэлтэй ажил хайгч гадаад иргэдэд зориулсан “Гадаад хөдөлмөр эрхлэлтийн яармаг-2022” цахим өдөрлөг энэ сарын 26-27-нд Улаанбаатарын цагаар 10:00-18:00 цагт болно.
Энэхүү арга хэмжээг Япон Улсын Цагаачлалын албанаас зохион байгуулах бөгөөд тус улсын ажил олгогч компаниуд оролцож, сонирхсон асуултад хариулж, ярилцах юм байна.
Хэрэв та оролцохыг хүсвэл өргөдлийг энд дарж бөглөнө үү. Таны мэдүүлгийг хүлээн авсны дараа Японы талаас дэлгэрэнгүй мэдээллийг таны цахим шуудангаар илгээх хэмээн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээллээ.
Дээрх цахим арга хэмжээний үеэр дараах салбаруудын тухай мэдээлэл өгнө. Үүнд:
- Сувилахуйн тусламж үйлчилгээний салбар
- Барилгын цэвэрлэгээний бизнес
- Барилгын үйлдвэрлэл
- Усан онгоц хийх болон далайн хөлөг онгоцны үйлдвэрлэл
- Автомашины засвар үйлчилгээний салбар
- Материал ,үйлдвэрлэлийн машин техник, цахилгаан, электрон мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар
- Агаарын тээврийн салбар
- Орон байрны бизнес
- Хөдөө аж ахуйн салбар
- Загасны аж ахуйн салбар
- Хүнс ундаа үйлдвэрлэлийн салбар
- Нийтийн хоолны салбар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

3








642325
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс