Ирэх долоо хоногт ЦАГ АГААР ямар байх вэ

2022 оны 11 сарын 13

Arslan.mn

2022 оны 11-р сарын 12-ны 20 цагаас 11-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -25...-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -15...-20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -3...-8 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар +2 ...-3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
4
confuse an post
angry an post
642314
10 эможи

keyboard_arrow_up