ТОДРУУЛГА: Эрээн хотод хөл хорио тогтоосон ч улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

БНХАУ-ын Эрээн хотод хоёр хоног хөл хорио тогтоосон талаар бид өмнө мэдээлж байсан.

Энэ талаар ГХЯ-аас "Тус хотын Шуурхай штабаас мэдээлснээр КОВИД-19-ийн хоёр тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авахаар болсон байна.

Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байхаар зохицуулжээ.

Түүнчлэн бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч ААНБ-ын төлөөлөгчдийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хориглосон" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642282
0 эможи

keyboard_arrow_up