Б.Ганчимэг: Зарим сэтгүүлчид шүлстэй пост үйлдвэрлээд л нийгмээ улаан шороогоор булж суух юм. Жаахан ич л дээ

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

Сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн цахим хуудаснаа " Дан худлаа хуцахаа боль. Өглөөнөөс үдшийн бүрий болтол хараал зүхэл үйлдвэрлэж суудаг хэдэн сэтгүүлч нар байна. Үнэхээр залхмаар бохир зүхэлчингүүд болжээ, та хэд маань. Болиоч ээ. Яг гоё факт гаргаж ирээд ганган бич л дээ. Зарим сэтгүүлчид шүлстэй пост үйлдвэрлээд л нийгмээ улаан шороогоор булж суух юм. Бүх балиар буллиг та нар эхлүүлж, та хэд хөгжөөж харагдах юм. Жаахан ич л дээ. 

Доод үе чинь нэг хэсэг нь илт маш цэвэрхэн , тодорхой стандартад ажиллаад тасраад явчихлаа ш дээ. Гэтэл та хэд яаж байна. Нийгэм даяараа шоолцгоож, санаа зовнин хэлцгээж байна шүү дээ. Монголын сэтгүүл зүйг та хэд цахим орчинд яаж харагдуулж байна вэ. Хэн чинь яг юу хийв?

Хамгийн сүүлд бичсэн нийтлэлүүдийг тань унших гээд алга. Иж бүрэн гоё сурвалжлага, тэмдэглэл хайгаад алга. Та хэд нийгмийн дарга биш ээ. Үүнийгээ ойлгооч. Та нарын ихэнхээс харсан болгоноо тасдаж идэх гэж дайрдаг араатанлаг шинжээс өөр юу ч уншигдахгүй байна. 

Энд л хар ярианы, хамгийн бохир үгсээр хулдсан хараал зүхэл, худал гөрдлөг, ичгүүргүй гүтгэлгээр тургицгааж харагдах юм.  Тэр нь ядаж завсарлага ч байхгүй.  Нийгмийн уур амьсгалыг ямар гээчийн аймшиг болгож хувиргав аа, та нар. 

За, одоо ингэж хэллээ гээд намайг хараацгаа даа. Угаасаа хараахаас өөр юу хийсэн юм та нар. Одоо бүр дэн бариад зогсож байсан юм шиг л ор хөнжлийн домог үйлдвэрлэж суудаг болж. Шившиг бус уу.

Худлаа энэ сошилд сэтгүүлчийн эрх ярьж уйлан бархирч, улин орилолдож байгаад шүүхэд ч очдоггүйгээрээ бүр түрий бариад сурчихсан.  Үнэндээ би л хэллээ шүү. Одоо жаахан ич. Ултайхан, мэргэжлийн бай л даа.  Ёстой мораль яривал уланд оччихлоо шүү дээ. Уучлаарай, тэссэнгүй ил хэллээ." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642281
9 эможи

Иргэн
2022-11-12 10:35
Зөв хүн болж төлөвшөөгүй ,ухаан дутуу юм нуудыг сэтгүүлч нтр гэж хөөрөгдсөний гай.Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарынхан та нар эгнээгээ өөрсдөө цэвэрлээч
ИРГЭН
2022-11-11 14:52
ЗАРИМ НЬ ЕР НЬ БОЛОВСРОЛТОЙ ХҮН МӨН ҮҮ ГЭМЭЭР БАЙХ ЮМАА
Оюунбилэг Бааст
2022-11-10 18:45
Маш зөв, хэлэх цаг болсон
Эхлэнбчээч
2022-11-10 17:21
Маш сайн бичжээ
Зочин
2022-11-10 16:14
Ёстой үнэн бичжээ үнэхээр л сэтгүүл зүйн салбар зүгээр л УЛ болсон.Аймаар яг л бойны яргачид шиг аймшиг
Иргэн
2022-11-10 12:28
Манай сэтгүүл зүйн салбар өөрсдийгөө дэх засаглал гэж тунхаглан зарлагсад олныг буруу мэдээллээр бүр захиалгат мэдээлэл эвлүүлэгийг өөгшүүлэн дэмжин үнэн бодит чанарыг алдагдуулах боллоо. Улс төрчдийн кармаанд орчихсон түүнийг ингэ тэг гэх дохиураар ажилладаг юм байна. Саяхны Цахим яамны дэд сайдын өмнөх жилийн ярилцлагыг эвлүүлэн барин хийсэнг мөн ч их сэвлээ. Мөнгөө авсан л байх даа. Энэ улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж шинийг хийх хүсэл зорилготой олон иргэдийнхээ ажил үйлс амжилт бүтээлийг түмэнд хүргэхээ болиод удлаа. Үнэнхээр нийгэмд олон улсад монголын нэр хүнд, олон улсын харилцаатай холбоотой эсрэг мэдээлэл гаргасан бол хэн ч хариуцлага хүлээх нь зөв. Захиалгат эвлүүлгийг хар массыг ашиглан хэрэглэхээс өөр ЭЗЭНдээ зүтгэхээс өөр олигтой мэдээлэл гарахгүй боллоо. Хэрвээ тийм л шударга сэтгүүл зүй байгаа бол Дэлхий нэртэй их дээд сургуульд мал ч гэсэн мөнгөө төлчихвөл төгсдөг гээд зарлаад байгаа дотоодын хувийн сургуулийн эзэн УИХ-ын гишүүн бас л ёс зүйн хариуцлага хүлээх л байх даа .СЭВЭХ үгүйг нь харъя.Дэлхий нэр хүндтэй сургуулиудаас УУЛЧЛАЛ гуйх эсэх нь тэр хүний эрх байх гэхдээ. Монголоос суралцагчдыг УИХ-ын гишүүн малтай адилхан зүйрлэсэн нь даанч харамсалтай. эцэг эхүүд үр хүүхдээ дэлхий нэр хүндтэй их дээд сургуульд суралцуулахад хамаг байдгаа зориулж байхад МАЛ д төлбөр өгөөд төгсөгчих арай л хэтэрхий эрх мэдэо эд хөрөнгөөрөө ардолон сонгогчдоо доромжилчихлоо доо.
keyboard_arrow_up