ЭРЭЭН : Ковид-19 халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж ХӨЛ ХОРИО тогтоожээ
2022 оны 11 сарын 10
Эрээн хот урт удаан хугацааны хөл хорионы дараа өнгөрөгч есдүгээр сард хөдөлгөөнөө нээсэн.
Гэвч өчигдөр өдөр /2022.11.09/ Эрээн хотын дунд эрсдэлтэй байсан бүсээс коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж дахин хөл хорио тогтоосон байна.
Улмаар тус хотын бүх иргэдийг гурван хоногийн хугацаанд нарийвчилсан шижилгээнд хамруулах шийдвэр гаргасныг Эрээн хотын шуурхай штабаас мэдээллээ.
Уг шийдвэр гарсантай холбогдуулан
- Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
- Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
- Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
- Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
- Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









642272
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс