Төрийн ордны ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг ЗОГСООНО

2022 оны 11 сарын 09

"Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоох шийдвэр гарчээ.

Энэ байгууллагад Төрийн ордон дотор үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрууд, кофе шоп, төв талбайн баруун талын "Элит" ресторан, Засгийн газрын хэвлэх үйлдвэр хамаарагддаг. Нийт 50 ажилтантай. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эдгээр үйл ажиллагаа зогсоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг ЗГХЭГ өөрөөсөө эхлүүлж байгаа юм гэв.

2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд Засгийн газраас иргэд, мэргэжлийн ТББ, төрийн байгууллагын оролцоотой ажлын хэсэг байгуулж, туршлагатай, мэргэжлийн түвшний ААН-үүдийг сонгон шалгаруулж, түрээсийн үйлчилгээгээр үйл ажиллагааг явуулна.

Түүний мэдээлснээр энэхүү шийдвэр гарснаар хувьчлал явагдах вий гэдэг хардлага төрөх магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор сонгон шалгаруулалтад орох ААН нь улстөрчид болон тэдний бизнес, хамтрагчтай холбоотой байх ёсгүйг тогтоолд тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642264
0 эможи

Ханд
2022-11-09 22:16
Ард түмэн биш дарга нар л ер нь их тансаглал бсан юм биш үү
keyboard_arrow_up