ТОДРУУЛГА: Зорчигч тээврийн автобус ачааны машинтай мөргөлдсөний улмаас нэг хүн нас барж, 29 хүн гэмтжээ

2022 оны 11 сарын 09

Arslan.mn

Өчигдөр орой 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн ноцтой осол гарсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн осол гарсан.

Энэ талаар ТЦА-аас тодруулахад, ослын улмаас автобус жолоодож явсан жолооч газар дээрээ нас барсан бол 29 зорчигч хүнд бэртэл гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын дүгнэлт гараагүй байна гэсэн мэдээлэл өглөө.

Энэ талаар бид албаны мэдээллийг өгөхөөр тодруулж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд зам тодорхой хэмжээнд халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
23
ouch an post
8
confuse an post
7
angry an post
4
642257
55 эможи

Ах нь байна.
2022-11-12 22:06
Автобуснууд уралдаад л арай ширүүн явдаг шүү,уралдааны машин бишдээ, олон хүн суулгачихаад
Зочин
2022-11-12 13:42
Arai l aimaar ywdag shuu awtobusnuud
Зочин
2022-11-11 20:53
шпрот болгосон болж
Zochin
2022-11-11 13:59
11.8 нд сарны хиртэлттэй бүтэн сар гарч байсан анхааралтай байх хэрэгтэй байсан юм даа. Шинийн 15 нд нэг талаасаа сайн эрчимтэй боловч нөгөө талаараа муу зүйлс ч идэвхждэг үе. Сарны хиртэлт тэй үед бол бүр ярилтгүй онцгой үе
Иргэн
2022-11-11 13:21
Хөдөөний замд Өмнөговийн автобуснууд аймаар хурдтай явдаг,жижиг машиныг замаас гартал шахдаг нь их шүү.Би шахуулаад үхэх шахсан,хэлэхээр хэдэн цагдаа нар нь даапаалаад тоохгүй байсан, Том оврын машины хажуугаар 100 гаргаад л хурдтай явдаг, угаасаа аймаар ш дээ
Зочин
2022-11-10 20:21
Ямар ч халтиргаа байхгүй зам дээр ирж яваа машины өөдөөс л орчихсон харагдаж байсан даа.Өмнөговиос ирж явсан Автобус хотоосоо гарах талдаа мөргөлдсөн байсан
Зочин
2022-11-09 22:51
Эвий дээ!
Зочин
2022-11-09 22:36
Төв аймаг замыг урсгалыг тусад нь болгоочээ
Зочин
2022-11-09 19:54
Uheed duuswal taarna ugaasaa mashintai haritsaj uzeegui suraagui orkuud
Зочин
2022-11-09 19:39
Зам ашигласны төлбөр, орон нутгийн пост дээр төлдөг төлбөр уг нь энэ цас бороо байгалийн гамшиг зам засвартаа ашиглагддаг гэж боддог. Аль эсвэл би буруу ойлгоод байна уу. Зам дээр цацах бодист зарцуулагддаг гэж ойлгоод л яваад байгаа шүү
keyboard_arrow_up