СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд орж байхдаа утсаа цэнэглэснээс болж 23 настай эмэгтэй тогонд цохиулж АМИА АЛДЖЭЭ
							 2022 оны 11 сарын 09						
						
					
23 настай эмэгтэй тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн мэдээлэл дуудлага иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй Л нь угаалгынхаа өрөөний онгоцонд түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр уг хохирогч иргэн усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байж болзошгүй гэжээ.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
1
								
1
								
5
							
								
6
								
								
2
								642247
								
								
							15 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
