УИХ-ын гишүүн асан, яллагдагч Ж.Батзандан нарын цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ

2022 оны 11 сарын 09

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, улмаар прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дууссан байна. Харин прокуророос цагдан хорих хугацааг дахин 30 хоног сунгах хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. 

УИХ-ын гишүүн асан, яллагдагч Ж.Батзандан нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

  • 1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
  • 1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

14.10 дугаар зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа

  • 1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.
  • 5.Баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулж тооцно. Баривчлагдсан 24 цаг хүртэл хугацааг цагдан хоригдсон 1 хоногоор тооцно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642244
0 эможи

keyboard_arrow_up