Ш.Батхүүд 10 жил хорих ЯЛ ШИЙТГЭЖ, 109 тэрбум төгрөг гаргуулахаар боллоо

2022 оны 11 сарын 09

Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт банк”-нд барьцаалан нийт 160.1 сая ам.долларын зээл авсан хэрэгт буруутгагдсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн талаар бид энэ сарын 3-ны дугаартаа мэдээлсэн билээ.

Түүнтэй хамт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан, өдгөө “Коконат ойл” компанийн захирал Б.Мөнхжаргал, “Алтжин групп”-ийг үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцсон юм. Тэд учруулсан хохирлоо төлөх тав хоногийн завсарлага авсан бөгөөд өчигдөр тэр хугацаа дуусаж, ял оноох хурлаа шүүх үргэлжлүүлэнхийв.

Улмаар Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор боллоо. Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас дээрх үйлдвэрт учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн бөгөөд шүүх тэдэнд 14 сая төгрөгөөр торгох ял оноов. Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Ташрамд дурдахад, шүүгдэгч Ш.Батхүү битүүмжилсэн хөрөнгүүдээрээ хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй хэмээн тав хоногийн завсарлагын дараа мэдүүлжээ.

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
2
642232
19 эможи

Зочин
2022-11-10 21:48
Нэгийг шоронд хорьж хорьж 10 жилийн ял оноогоод бусдыг нь 10 саяаар торгоод явуулдаг айхтар шудрага шүүх байна да! Авилга өгч чадаж байгааг нь торгоод суллаад байх уу? Ичмээр юм
Зочин
2022-11-09 23:57
Тэр өрөнд нь улсаас 40сая доллар гаргаж төлсөн бишүү Үүнииг төлж байгаа юу Ганзориг гэдэг луйварчин хэдхэн төгрөгөөр торгуулиад л болоо юу
Иргэн
2022-11-09 22:00
Би бас итгээгүй Алтан авгайг үхсэнд.Шал худал.Мэнгэт өвгөний заль.Түрийвч нэг 2хулгайч нар даа.35 сая төг юү юм бэ.Эд нарт.Та нар үйлийн үрээ эдэлгээ.
Нархан
2022-11-09 21:58
Алтан энийг нь мэдээд ,гадаад руу оргон зайлсан.Үхсэн гэдэг нь худлаа.Нямдорж байгаа цагт нэрээ сольж,үхсэн болох нь амархан шүү дээ.Тийм их хөрөнгөтэй хүн.Яг үхэж харагдаач .Оршуулга нь ч ,эмгэнэл нь ч гараагүй .Гадаад дахь гэртээ үхэр монголчууд гээд инээгээд хэвтэж бгаа.
Зочин
2022-11-09 14:03
Асар том луйвар биз дээ Үүн дээр л нэлээн том ял төлөвлөхгүй бол эрх банди нар эх орноо нураана шүү Хүн эх орноо хайрладаггүй юм ,харин эх орноо хайрлах үзэлтэй болгож хүмүүжүүлэх ёстой
Иргэн
2022-11-09 10:11
Луйварбнх нь талд нь хүрэхгүй юм байна.10 жилийн ял бол таохи угаалт. Ганц нэг жил эмнэлэгт хэвтэжмбайгаад суллагдчихна.
keyboard_arrow_up