Авто зогсоолын төлбөрийг 4 дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг болгоно

2022 оны 11 сарын 08

НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор баталсан Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журмын дагуу замын байгууламж ашигласны төлбөрийг хурааж, Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д заасны дагуу авто замын санд төвлөрүүлж байна.

Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарч байна.

Тогтоолын төсөлд авто зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулахад эхний 15 минут үнэгүй, нэг цаг хүртэл 1000 төгрөг, хоёр дахь цагт 1500, гурав дахь цагт 2000, дөрөв дэх цагт 4500 төгрөг, дөрөв дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг байхаар тусгалаа.

Ийнхүү төлбөрийн хувь хэмжээг дөрөв дэх цагаас эхлэн цаг тутам 4500 төгрөгөөр тогтоох нь олон цагаар тээврийн хэрэгслийг авто зогсоолд байршуулахгүй байх, зогсоолын сэлгэлт сайжирч, хүртээмж нэмэгдэх, авто замын түгжрэлийг бууруулах нэг алхам болох юм. Түүнчлэн авто зогсоолын төлбөр нэмэгдсэнээр татвар төлөгчдийн мөнгөөр бус, авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар авто замын сүлжээний өргөтгөл шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэх юм.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 62.4.3 дахь заалтад заасны дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” НИТХ-ын тогтоолын төслийг олон нийтээс санал авч, хэлэлцүүлэхээр https://ulaanbaatar.mn/votes-д байршуулж байна. Мөн тогтоолын төсөлд саналаа project@ulaanbaatar.mnulaanbaatartrafficproject@gmail.com цахим хаягаар ирүүлэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642219
2 эможи

ул
2022-11-08 21:50
энэ намын өлөнгүүд цатталаа баяжиж дэээ 4дэх цагаас 1доллор гаран болхондэээ монголчууд тэгтлээ баяжчихсан юмуууу ард иргэд маань улныхан гишгүүрд маань
Зочин
2022-11-08 18:54
Ард иргэдээ өлөн гээд байсан. МАН ын новшнууд жинхэнэ өлөнгүүд биш үү
Зочин
2022-11-08 17:33
Яасан хүнээ боддоггүй нийгэм вэ, өвчтэй зовлонтой хүмүүс эмнэлэг дээр хүнээ сахиж өчнөөн цагаар бж бгаад гарахад 10,0 мянгыг төлөх гэж ядарч байсан одоо ийм их болчихоор яах болж байнаа.
keyboard_arrow_up