Эрдэнэтийн “Тэмүүлэл“ хувийн цэцэрлэгийн багш ангийнхаа ой 4 сартай хүүг 12 удаа алгаджээ

2022 оны 11 сарын 08

Arslan.mn

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "Тэмүүлэл" цэцэрлэгийн нэгэн багш ангийнхаа хүүхдүүдтэй зүй бус харицаж буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тухайн үйл явдал 10 сарын 24 -нд Тэмүүлэл цэцэрлэгт болжээ.

Тус цэцэрлэгийн бага ангийн багш О нь ангийнхаа хүүхдийг унтахгүй байна гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь 12 удаа цохиж, хөхөрсөн хэсгийг нь унасан болгох гэж нойтон салфеткаар үрж, ёс бусаар харицаж буй нь камерт бичигджээ. Тухай хүүхэд тус цэцэрлэгт 4 хоног явсан ой 4  сартай хүүхэд  юм. 

Тэгвэл тус цэцэрлэгийн удирдлагууд эцэг эхчүүдээс уучлал хүсжээ.

Тодруулбал, "УУЧЛАЛ ХҮСЬЕ

“Тэмүүлэл” цэцэрлэгийн багш мэргэжлийн ур чадварын ноцтой алдаа гаргаж, хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийн биед халдаж, шийтгэл үзүүлсэн үйлдэлд багшийн нэрийн өмнөөс болон ажил олгогчийн хувьд эцэг эх, асран хамгаалагчид, үйлчлүүлэгчдээс уучлал хүсье.

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөгч залуу багш хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн туршилтын богино хугацаанд гаргасан энэхүү үйлдэл нь Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлээгүйд харамсаж байна.

Манай хамт олны дунд мэргэжлийн туршлага, ур чадвартай, сэтгэл зүтгэлтэй олон багш, үйлчилгээний ажилтан ажилтан сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насанд хүрээгүй бага насны хүүхдүүдэд үйлчилж,тэдний асран хамгаалагчдыг сэтгэл тайван ажил төрлөө хийх боломжийг бүрдүүлж бүтэн 10 жилийн турш хүч хөдөлмөр,сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн.

Цаашид “Тэмүүлэл” цэцэрлэгийн хамт олон багшийн ёс зүйг дээдэлж,мэргэжлийн түвшинд хариуцлагатай ажиллаж,багшийн нэр хүндийг өргөж явах болно.

“ТЭМҮҮЛЭЛ” ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
642208
4 эможи

ddd
2022-11-08 16:44
Zawaan har Pihluu we, shorond awaachaad yaltnuudad dund ni hayaad ogchmoor fizduu bnadaa
хайран диплом
2022-11-08 16:34
Дипломтой сэтгэцийн өөрчлөлтэй хүн байна. Дөрөвхөн сартай хүүхэдтэй ингэж харьцдаг хүн байхгүй дээ.
Ха Ха Ха
2022-11-08 15:26
Торго. 5000000 төгрөг хүүхдийн дансанд хийлгэ
ИРГЭН
2022-11-08 15:07
ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЗЭН АВГАЙ НЬ ӨӨРӨӨ ХАРГИС ХАХИР ХҮН ЧИНЬ АРГГҮЙ ШҮҮ ДЭЭ, УЛААН ЛУЙВАРЧИН ШҮҮ,
Ханд
2022-11-08 15:04
Цэцэрлэгийн багш нар бүгд л зоддог юм бна манай хүүхэд унтахгүй бна гээд зодсон гээд явахаа больсон дээр үеийн цэцэрлэг унтахгүй хүүхдийг зураг зуруулаад суулгадаг бсан шүү хүний хүүхдийг яаж зодож ёаддаг бна аа
keyboard_arrow_up