Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоолгохыг шаардсан ахмадууд төв талбайд жагсав

2022 оны 11 сарын 08

Arslan.mn

Үнийн өсөлтийг хязгаарлах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

2017 онд тэтгэврийн насыг нэмж, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэж төсөл санаачлагчид болон иргэд үзэж байгаа.

Энэ асуудлын хүрээнд өнөөдөр ахмадууд тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоохыг шаардан төв талбайд жагсан хүсэлтээ илэрхийлээд байна.

Ахмад настан "Тэтгэвэр бол бидний 30, 40 жил хөдөлмөрлөж бий болгосон хуримтлал. Гэтэл би улсад 35 жил ажилчихаад 430 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоохыг шаардаж байна" гэлээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642206
1 эможи

Зочин
2022-11-09 19:54
ндш өндөр төлж өндөр тэтгэвэр тогтоолгодог гажуудлыг хуулиар хориглох хэрэгтэй.
Иргэн
2022-11-09 00:45
Иргэдээ ингэж амьдруулчихаад ичиж амьдраасай!!!Улсын мөнгө иддэг луйварчингууд!!!,шимэгч шуналтангууд
Зочин
2022-11-08 19:28
Би 70гарсан , социализмын үеийн тэтгэвэрийн хөгшид 500000 төгрөг авч байна, өмчгүй хуримтлалгүй тэтнэвэрт гарахдаа одоо шиг бөөн мөнгө авдаггүй, гэвч одоо үлдсэн цөөхөн хэдэн хөгшдөд нөхөөд өгч болмоор, энэ улсыг нуруундаа үүрч авчирч өгсөн хөгшчүүл шүүдээ,
ИРГЭН
2022-11-08 15:11
ИЙМ ӨНДӨР ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙХАД 7 -ЖИЛИЙН ӨМНӨ АВЧ БАЙСАН ЦАЛИН АРАЙ ЮУ АА, МАН-Н АРАЙЛ БАЙНА ШҮҮ, ЗӨВХӨН СҮҮЛИЙН 5 ЖИЛД ӨНДӨР ТӨЛӨХ НӨХЦЛИЙГ ХААСАН ХУУЛЬ БАТЛАЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ, ХАВТГАЙД НЬ ИНГЭЖ ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ
keyboard_arrow_up