Р. Эмүжин: Б.Болор-Эрдэнийн энэ үйлдэл МАН дахь мангаруудын цувааны үнэн дүр төрхийг ИЛЧИЛЛЭЭ

2022 оны 11 сарын 08

Arslan.mn

Нийтлэлч, Яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Энэ бүсгүйн гаргасан алдаа МАН-ын бодлого юм уу, уучлал гуйсан уу?"

Бүсгүй хүн залуу, сайхан явахад гоочилж муулах нь хэтийддэг хорвоо шүү дээ гэж бодоод удаан дуугүй явлаа. Энэ удаа бол өөрөөр харагдаж байна шүү.

Б.Болор-Эрдэнэ хэмээх энэ залуу хатагтай төрийн сангийн зээлээр хилийн чанадад суралцсан юм гэсэн. Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд боловсрол эзэмшиж, Солонгос, Англид магистр хамгаалсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэгт ажилласан туршлагыг нь харвал хоёр жилд гурван байгууллага сольсон. 2017, 2018 онуудад мөн л хоёр газар ажиллаад 2019 оноос Монголд ирсэн. Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдын зэрэгт яригдаж дэвшсэн. Хөрөнгө орлого нь 760 сая төгрөгийн орон сууц, 188 сая төгрөгийн автомашин, 300 орчим сая төгрөгийн хадгаламж, 50 саяын үнэт эдлэл, 50 саяын газар, 70 саяын мал, Ард даатгалын 2848 ширхэг хувьцаатай. Жилийн орлого 30.5 сая төгрөг. 2020 оны эхээр 180 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байсан бол мөн оны сүүлээр зээлгүй болжээ. Англи хэлний мэдлэг одоо цагийн хүүхдүүд шүүмжилмээр байсан нь үнэн.

Гэвч үүнээсээ илүү өнөөдрийг хүртэл төрд хашсан өндөр алба, түүнтэй нь харьцуулахад илэрхий болчимгүй ярианы агуулга нь анхаарал татаж байгаа юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй хүн гуравдагч оронд оччихоод хөршөө муулаад сууж байж болох уу?

Дээр нь ард түмнээ насласан нас, эзэмшсэн мэргэжил, туулсан цаг үе, үүрсэн түүхээр нь ангилан ялгаварлаад, эмзэг сэдвээр илт мэдэмхийрээд, гадныхны олз болоод сууж байх нь зохимжтой юу? Нөгөө геополитик, хөрш орнууд, гадаад харилцааны бодлого хаачив аа? Монгол Улс НҮБ-ын Украин Оросын талаарх санал асуулгад удаа дараа түдгэлзсэн байр суурь илэрхийлж, хоёр хуваагдан дайсагнаж буй дэлхийн төвд амьдрах гэж ядаж байна, үүнийг бүгд харж байна.

Гэтэл Засгийн газрын төвшинд ажилладаг, дэд сайд гуай ийм болчимгүй алдаа гаргаж байгаа нь зориудын явдал уу, эсвэл ухааны хэмжээ, боловсролын ялгаа нь энэ үү? Бодит үнэн байлаа ч хаана, юуг, хэний өмнө, хэзээ дэлгэн ярихаа тооцоолох ухаан хаачив аа? Дээр нь Б.Болор-Эрдэнийн энэ үйлдэл МАН дахь мангаруудын цувааны үнэн дүр төрхийг илчиллээ.

МАН-д гадаадад зорьж очоод, дөрөв таван жил суралцаад, хажуугаар нь ажиллаад, тухайн орны аж байдал, соёл боловсролоос өөртөө шингээж уудлаад ирсэн удирдагч яг одоогийн байдлаар байхгүй. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын намтарт боловсролын байдал эргэлзээтэй, хэдэн сарын курс, бэлтгэл төдийд яригддаг. За ийм нүд, тархи нь боолттой нөхдүүдэд англиар хазгай мурий ярьдаг, намтартаа хэдхэн сар ажилласан байсан ч хамаагүй хэдэн том байгууллагын нэр биччихсэн Б.Болор-Эрдэнэ нарын залуус тэнгэр мэт үзэгдэж, тэртээ далай мэт санагдаж, оройдоо тахиж, олбогтоо суулгаад, ам ангайх тоолонд нь ахиулж магтаад, албан тушаал өгөөд сууж байхаас өөр яадаг юм? Үнэндээ бол Болор-Эрдэнийн үүсгэсэн гээд байгаа E Монголиаг анх хувийн хэвшлийн Гэрэгэ системийнхэн бий болгоод, хөгжүүлээд явж байсныг Болор-Эрдэнэ ХХЗХ-нд очингуутаа төрийн нэрээр, хамтран ажиллана гэсэн халхавчаар төрд дээрэмдсэн тухай мэдээллүүд гарч байсан шүү дээ. Монгол л урагшилж байвал аль нь ч яахав гээд бид амаа хамхисан.

Гэтэл одоо нөгөө хөөрхөн охин маань Монгол Улсын гадаад харилцаанд нөлөөлөх зүйл яриад, гадныхны олз болоод сууж байдаг. Залуу үедээ үг халдаахгүй, үйлдэл хазайхгүй явахсан гээд олонтаа дуугүй өнгөрөөдөг нь бидний буруу юу? Энэ төрд чинь бодлого, нууц гэж байдаггүй юм уу? Ингээд хэлбийгээд, хэтрүүлээд байж болдог юм уу? Үүнд нь тэгээд хариуцлага тооцох уу? Энэ бүсгүй өөрөө уучлал гуйсан уу? Боловсролын ялгаа байтугай бодлогын сэжүүрээ дэлгэсэн энэ мэтийн эгэл хүнийг бол төрд шургалсан тагнуул гээд далимдуулаад хорих биш үү? Энэ мэтийгээ нягталсан уу?

МАН энэ залуу үе гэгдээд байгаа залуургүй үеийнхнийхээ боловсролыг дээшлүүлмээр байна. Эсвэл манай МАН Монголд монгол Зеленский төрүүлэх гээд зориуд өдөөн хатгаад байгаа юм уу? Төрийн төлөвшил, хүмүүжил бол энэ хүнээс харагдахгүй байна, эсвэл энэ төрлийн ёс зүйг хоцрогдол гэж буруу ойлгодог юм болов уу? Алив юм чигтэй, алдсан үг зүгтэй шүү! хэмээн нийтэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
12
ouch an post
8
confuse an post
6
angry an post
11
642197
194 эможи

Зочин
2022-11-09 18:41
Өөрийнх нь ээж аав, эмээ өвөө нь бурхан болвол баярлах нь. Ээ бүү үзэгд гэж
Бүсгүй
2022-11-09 12:47
Ор дэрний хүүхнийг хүүхнийг Оройн дээдэд залах ёсгүй. Хөнжлийн хүүхнийг Хүн ардын дээр бүү зал
Зочин
2022-11-09 12:42
Буруу замаар будаа тээж нутгийнхаа ах нарт их найдаж юуг л блл юуг хийж чадна гэж бодсон хүн дээ. Англи хэл гэж авах юмгүй. Ичмээр дамшиг. Гэхдээ ингэж хүн болоогүй хүмүүсийг сайд болгодгоо болих хэрэгтэй
Irgen
2022-11-09 10:13
Said hiih nas bish! Darga nar toriin alvig shalguur juramd oruulj torol tanil arin haalgaa haah eh oronch baih uurgee deedsuud ni bieluuleh tsag irjde!!!
зочин
2022-11-09 10:06
Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрийн нэрээр дээрэмдэж авсан нэг жишээ бол e mongolia байх шүү
1
2022-11-09 09:54
Бие тооно гэдэг бас ахмад үеийг доромжлох нь УХААН МУУТны явдал болой
Монгол
2022-11-09 09:33
Залуу хүн арай эрт бие тоож дээ
Иргэн
2022-11-09 01:27
Энэ хүүхний мэдлэг, боловсрол, ёс зүй нь сайд байх шалгуурт хүрэхгүй байна. Огцруулж бусад залуучуудад сургамж болгох зөв
Зочин
2022-11-09 00:06
Mongol tur tur bish bolson. Neg jishee n uhaanaaaraa bish umaagaaraa said bolson ene huuhen. Mangaruud neereen ulsig samarch bna shuu.
Элбэгсайхан
2022-11-09 00:00
Ямар ч сэдвээр юу ч ярьж байсан, бүгдийг нь мэддэг их мэдэгч нар олон болжээ. Өөрийнхөө ярьж байгааг туйлын үнэн мэтээр бусдад тулгана. Хүлээн зөвшөөрөхгүй бол уурлана, бүр болохгүй бол балбана, нүднэ. Ийм хүмүүс аль ч насныхан тааралдах нь олонтай Тэд зөвхөн мөнгөөр албан тушаалаар асуудлыг шийддэг. Бүхнийг мөнгөөр үнэлнэ. Эс болбол нударгаар шийднэ. Албан тушаалаар түрэмгийлнэ. Манай 22 жил хүмүүсийг ийм болгожээ. Ийм хүмүүс дээд өндөр албан тушаалд ч байна, дунд үеийнхэнд ч байна, ажилтай, ажилгүй хүмүүсийн дунд ч бна
Ахмад настан
2022-11-08 23:52
Ерөнхий хэлэх гэсэн санаа нь ханатай,гэхдээ монгол төрийн сайд хүн шүү дээ,хаана юу яривал төр улсад минь ашигтай бол гэж хэлэх ярихаа бодох ухаан хэрэгтэй л байсан.
irgen
2022-11-08 23:24
Ugaasaa turiin deed tuvshind ajillaj bga humuus n 10.ih.deed surguuli tugssen diplom baitugai mantaj bhgui.heden sursan kurs n on n davhtsaad.ajillaj bga .songoj bga humuusee ch tanij chadahgui hogiin uomaa.Hudlaa yriad.hulgai hhees eeriig medehgui uomnuud bolhee.
Zochin
2022-11-08 23:14
Сүүлийн үед чадалтай мэдлэгтэй залуус олон болсон хэдий ч аливаа ажилд сэтгэлээсээ хандахгүй өнгөцхөн жаахан мэдлэгээрээ буруу зөвөө ч ялгахгүй ярьж байдаг залуус олон болоод байна даа. Үүний нэг жишээ энэ бүсгүй юм уу даа гэж харж байна. Өөрсдөө сэтгэлээсээ хандаж ажил хийж чадахгүй ам уралдуулж ахмад үеэ буруутгаж байдгаа л болимоор санагддаг
Зочин
2022-11-08 22:53
Ийм тэнэг малнууд МАН-д вагон вагоноороо байгаа
Зочин
2022-11-08 22:28
Бодолтой явж , бодлоготой ярих хэрэгтэй шүү
irgen
2022-11-08 22:22
Oyun-Erdene butehguim bn oo. ahij uls tord harmaargui bolchihloo.
Зочин
2022-11-08 21:56
Яагаад огцрох хүсэлт өгч байгаан. Чи үнэн юм ярьсан. Тэртээ тэргүй МАН ын хөгшин бурхиудыг зайлуулах цаг нь болсон. Залуу та нар л өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй. Улсын чинь баялаг дууслаа. Нэг айлд 36 ш уурхайн зөвшөөрөл эрх байна. Бод доо ард түмэн. Энэ нь зөв юм уу. Зоригтой дугарсныг нь ингээд поромжлоод явуулаад байвал бидний л хохь болно
ард
2022-11-08 21:53
ОДОО ХЭДЭН НАСТАЙГААРАА ХӨГШИН ЗАЛУУГААРАА ХААНА БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭНЭЭРЭЭ ХУВААГДАН БИЕ БИЕНЭЭ ҮЗЭН ЯДАЖ МЭРЭЛЦЭЖ БАЙХ ЦАГ БИШ ТИЙМ Л БОЛОВСРОЛТОЙ ЮМ БОЛ ЯДАЖ ЯРЬЖ ХЭЛЭХЭЭСЭЭ АВХУУЛААД МОНГОЛ ХҮН ГЭДЭГ НЭР ХҮНДЭЭ ЭНЭ ДЭЛХИЙ ДАХИНД СОЁЛТОЙ ХАРУУЛАХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ ТҮҮНЭЭС БИШ ХЭН ДУРТАЙ НЬ АМАНДАА ОРСНОО ГАДААД ХЭЛ ДЭЭР ХАЗГАЙ МУРУЙ ЧАЛЧААД ЭЦЭГ ЭХ ӨВГӨД ДЭЭДСЭЭ ТӨРСӨН ЭХ ОРНОО ДОРОМЖЛООД ДЭЛХИЙН ДООГ БОЛООД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ҮҮНИЙГ ХӨГШИН ЗАЛУУГҮЙ БОДОХ ЦАГ БОЛЖ...
зочин
2022-11-08 21:47
Энэ охины хэлсэн үгэнд юу нь буруу гэж залуу үед анх ажил дээр гарахад яг л ийм бэрхшээл байсан өөр өнцгөөс нь харж гуйвуулж хэрэггүй байх
Зочин
2022-11-08 21:43
Хөршөө муулбал өсөж хүмүүжсэн гэрийнхэндээ муулаөрай. Гадаадад тэр тусмаа хурал дээр муулж хүний идэш болж монголын төрийг гутаасан бодлогогүй энэ мэт юмнууд шал ногооноороо байгаа л байхгүй юу
Зочин
2022-11-08 21:31
hogiin medee
Baasanbileg
2022-11-08 21:09
Ene hun chadvartai bolood medleg ondor shaarddag it salbariig dargalsan bolovsrol bol bidnees hol tasarhai. Torin hun buruu ym helj bolohgui gej altan gurgaldai bolgood dalduur jinhene torh gargadag zagvartai bolson. Ta hedin dandaa goe ym yridag ah nar chin huseh ym bol chamar yach togolj chadna alah bol bur amarhan ted tsaguuraa tiim chadvartai bolson
Иргэн
2022-11-08 20:34
Оюун-Эрдэний бас нэг "охин" Ховдод оччихсон араас бичиг ирнээ гээд хурал бүхэнд ороод ямар ажилтайгаа ч мэдэхгүй манарч, мангартаж манаргаж явна гэнээ.Оюун-Эрдэнээ Баялаг-Эрдэнээ ямар суудлаар шагнах гээд байна вэ . Энэ хүүхнүүдээ төр засгийн албан тушаалаар шагнадгаа болиод өглөгтэй бол өөрөө тооцоогоо хий.
Зочин
2022-11-08 20:30
Er n ene turiin albanii songolt ar xydraga ashig sonirhol dyr xvsel deer duruulsun tenegvvd dvvrsen deer n shynal gej diildhee bsan ylsiin tuluu gesen bvx xvmvvsee xuuj yavyylaad orond n baahan bugs doloogch nar dvvrsen yam tamgiin gazaryyd yg ajil xiij xaragdaach
Зочин
2022-11-08 20:17
Болор эрдэнийг төрийн өндөр сэнтийнээс халж зохих тэнцэх ажилд томилохыг монгол инженерүүд албан хүмүұс шаардаж байна ийм л хүмүүс төрд ажиллаад монгол улсын хөгжил дэвшил саармагжиж байгаа шүү дээ Одоогийн эрэн үед МОНГОЛ улс хөгжин дэвших үндэс суурь бүрэн хангагдсмн шүү дээ ОЮУНЭРДЭНЭ ерэнхий сайдаа !!?
Эх оронч
2022-11-08 20:10
Ер нь л энэ охины хэлсэн нь зөв гэж коммунизмын үед ЗХУ-д дээд сургуульд инженерээр төгссөн өвгөн би бодож байгаа шүү.
Зочин
2022-11-08 20:03
Энэ хатаг айд улс орноо хөгжүүлэх ущс төрийн ноен нуруу огтхтн ч байхгүй юм залуу хүн ,залуу хүнийг төрд гаргах хэрэгтэй Төрд залуучуудыгдэвшүүлэх нь зөв Тэгэхдээ тухйн хүний мэдлэг боловсрол улс төрийн ноен нуруу эх оронч сэтгэлгээ ямар түвшинд байгааг үнэлэн дүгнэж төрийн дээд түвшинд шалгаруулж өндөр албан тушаалд томилон ажиллуулж байсан туршлага МАН д байсан юм даа сүүлийн үед эх оронч сэтгэлгээгүй гадаад хэлтэй боловч улс төрийн ноен нуруугүй дүр эсгэсэн хүмүүс дэд сайдаас дээш албан тушаалд ихээхэн мөнгөн төлбөр төлж өндөр албан томилогдон ажилдаг балсоны нэг л жишээ бтл
Баярсайхан
2022-11-08 20:00
Энэ Болор -Эрдэнийг Баабар С.Баяр хоёр өмөөрч бичсэн байна лээ. Тэгэхээр буруу зүйл хэлээгүй л байхаа.
Баярсайхан
2022-11-08 20:00
Энэ Болор -Эрдэнийг Баабар С.Баяр хоёр өмөөрч бичсэн байна лээ. Тэгэхээр буруу зүйл хэлээгүй л байхаа.
Зочин
2022-11-08 19:57
Халтар хултар Англи хэл мэдсэнийгээ боловсролтой мэдлэгтэй юм шиг боддог ядахдаа биологийн хуулиар нас ахидаг гэдгийг ч мэдэхгүй буянтай нь өндөр наслаж чаддаг харин ийм бузаруудад тийм аз завшаан байдгүй юм
Зочин
2022-11-08 19:52
Zub hljee gadnii ulsad 60-70 nasniihan undur sentiid tabiad bdgiin uchir ni ene yum bga
Гайхчихлаа
2022-11-08 19:47
Энэ Обуна гэдэг эмэгтэй МАН-ыг шүүмжлээд байна гэж ойлголоо 30 жил гээд шүүмжлээд байхын. 30 жилийн 22 жилд нь МАН эрх барьжээ.
Гайхчихлаа
2022-11-08 19:47
Энэ Обуна гэдэг эмэгтэй МАН-ыг шүүмжлээд байна гэж ойлголоо 30 жил гээд шүүмжлээд байхын. 30 жилийн 22 жилд нь МАН эрх барьжээ.
Иргэн
2022-11-08 19:43
Ийм малииг Хэлэх үгийн нь цаасан дээр бичэж өгөөд явуулмаар юум
Зочин
2022-11-08 19:24
сүүлийн 30 гаруй жил төрийн албаны бүх шатанд ахмадууд ажиллаж улсын хөгжилд саад болоогүй. Харин залуучууд та нарын бузар хэрүүл, намаараа талсаж ажилд тушаа болдогоос улс орны хөгжилд саад болж байгаа. Иймд ахмадууд биш залуучууд, оюуны чийг нь арилаагүй сайд, дарганцарууд хариуцах болно. Хуруу дарам цөөн тооны ахмад төрд ажиллаж байгаа энэ хүмүүс нийт ахмадыг төлөөлөхгүй. Ер нь сүүлийн үед зарим залуучууд ахмадуудад өөрсдөө хөгширөхгүй, эцэг эхгүй юм шиг юм л бол залуучууд гэж ярьдаг болсонд харамсаж байна.
Чадваргүй залуучуудын баг улс орныг самарч дууслаа
2022-11-08 19:23
Чадваргүй залуучууд, хүүхнүүд энэ засагт их олон хүн өөд гарлаа. Даанч зүс харсан шийдвэр нь олны уур бухимдлыг хүргэж байна даа.
Ард
2022-11-08 18:43
Гадаад дотоодод хурал зөвөлгөөнд явдаг малнууддаа очоод юу ярих ярихгүйг нь зөвлөж баймаар юм
Зочин
2022-11-08 18:40
Албан тушаалаа доодохоороо авсан хүн аргагүй ш дээээээ
Ганбат
2022-11-08 17:51
Ямар ч сэтгэлгүй дэндүү бардсан албан тушаалдаа. Дээр нь гэрийн хүмүүжил гэвэл нойль. Ийм эмсийг ямар шалгуураар дэвшүүлээд байна аа. Тийм л их зайлуулах гээд байгаа бол иргэдийнхээ бодит орлогыг нэмэх талаар бодлого боловсруулаач. Бас Орост төгссөн ахмадуудаас уучлалт гуйгаад өөрөө саналаараа огцор. Тийм л их сүрхий юм бол хувиараа хөдөлмөрлөөд явна биз төрд чам шиг эмс хэрэггүй, эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр дэд сайдад энэ эм огтоос тохирохгүй ээ зайгаа тавьж өг
Зочин
2022-11-08 17:49
zass zailuul china 66 nastai huniig zaluu geed udirduulj bhad ene yanka tsaashaa hevtne
Osor
2022-11-08 17:40
Төрийн сайд дэд ч бай төрийн нэр дор гадаад оронд үг хэлж байгаа л бол .маш хариуцлагатай .бодлоготой дуугарах ёстой .алдаа гаргах эрх байхгүй .алдаа гаргасан бол шууд огцруулж зайлуулах ёстой .ямар 2 авгай буу халж бгаа биш. Төрийн гэсэн нэрийн дор ярьж л байгаа бол гаднынханд Монголын бодлого л гэж харагдана .иймэрхүү алдаа гаргаж хүмүүсийг эвийлж хэрхэвч болохгүй .сайн бэлтгэгдсэн дипломатч хүн л сайд байх ёстой .Төрийн хар хайрцаг ны бодлого ийм байдаг
Явуулах хэрэгтэй. Үндсэн бодлогоосоо зөрж байгаа хүнтэй нэг баг болж ажиллахуу
2022-11-08 17:21
Монгол
зочин
2022-11-08 17:00
ухаантай бодож эрэгцүүлдэг хүн болсон юмыг үнэн зөв дүгнээд хэлжээ . МАН-ны мангарууд ажил амьдралдаа тусгаж аваад үйл хөдлөл ,үг яриагаа хянаж сураасай .даргын цүнх барьж даргад таалагдсанаар албан тушаалд очлоо ч цаана нь олон шалгуур байдгийг хэн бүхэн санаж явахад илүүдэхгүй
Зочин
2022-11-08 16:59
Эмүжингийн зөв.
Иргэн
2022-11-08 16:44
Имүжин маш зөв харжээ. Энэ хүүхэн дэд сайд хиих арай л болоогүй бхйна. Өнгөрсөн жил иим яриа болсон ч зүгээр газрын дарга болхоор нь залуу хүн алдаа л биз юм сурна гнж бодсон байх. Хүмүүс. Гэтэл дэд сайдын тушаалд арайй очих болоогүй байсан нь тэр үeд харагдсаар байтал саыд бтлгосон нь буруб. Огцруул
Зочин
2022-11-08 16:34
Маш зөв бичжээ. Ер нь мэдлэг боловсролоороо гологдоод хөгшчүүлээ муулаад, салж авах гээд байгаа залуучууд их болжээ.
Зочин
2022-11-08 16:34
Маш зөв бичжээ. Ер нь мэдлэг боловсролоороо гологдоод хөгшчүүлээ муулаад, салж авах гээд байгаа залуучууд их болжээ.
Зочин
2022-11-08 16:19
Үнэнг л бичсэн байна даг. Үндсэн хуулийг зөрчөөд ( гадаадад шүү) эргүү юм яриад ангалзаад сууж байсан нь худлаа юм уу. Гатантны араас явах болсон
ИРГЭН
2022-11-08 16:19
НААД ХҮҮХЭН ЧИН ЯАХАВ "ЗАМЫН-ҮҮД" ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ ГЭЭД 25 ТВ-Н АЛТАЙГИЙН ОХИН ДООГУУР ЗУРААС ЗУЛАА ГЭЭД БҮҮР САМАРСАН ХААНА ЯВААГАА МЭДЭХГҮЙ ДООДОХООСОО ДОР НЭГ ХҮҮХЭН БАЙГАА ДАА ХӨӨРХИЙ
Зочин
2022-11-08 15:51
Залууудаа хөгшин багшаа бавж, гэр бүлээс нь салгаж явсан Эмүжин жомбого хүний амьдрал шүүж байна гэхээр яасан бузартай нийгэм бэ.
Зочин
2022-11-08 15:49
Зөв л юм бичиж, байгаа юмыг хөөрөлгүй байгаагаар нь зөв анализ дүгнэлт хийж бичдэг хүн шүү. Ер нь л мэдлэг, мэдрэмжийг анхаарах цаг болсон шүү. Хэлбэр галбир харалгүй чин үнэнчээр ажлбн төлөө, хшний төлөө, хариуцлагаа ухамсарлан өнөө юм мэддэг хүн дөлгөөн гэдэг шиг ажиллах хэрэгтэй залуучууд. Арл түмний татварын мөнгөөр суралцан одоо цалинжиж бас гадаад дотоодод пм үзэж нүд тайлж байгаа төрийн албаныхан их зөв чиг баримжаатай ажилламаар. Эмүжин зөв бичсэн байна
Зочин
2022-11-08 15:39
Эмүжин гийн зөв монгол улсыг энэ мэт хүний үгээр дэлхий дүгнэн тэд нарт наад хүн ур чадвар хүн чанар сонин биш МаН улстөрийн мэдрэмж хүн ёсны мэдрэмж алга тийм учраас ойд төөрсөн сармагчингууд яг тавиад бна
Зочин
2022-11-08 15:06
Энэ Эмүжин гэгч Энхтуяа нэг сэдэв гараад ирэхээр муулж бичиж кайф авдаг сонин хүн юм аа.
Зочин
2022-11-08 14:43
иМонголиаг энэ xүн xийгээгүй аль 2012 оноос үе шаттай эxэлсэн ажил.
Зочин
2022-11-08 14:43
иМонголиаг энэ xүн xийгээгүй аль 2012 оноос үе шаттай эxэлсэн ажил.
Зочин
2022-11-08 14:41
Xүмүүс дотор xүнийг сайн мэдэxгүй гаднаас дүгнэx юм. Ер нь бол маш xүнлэг бус, гоодож гангаргаx дуртай, залуу эргүүлдэг xүүxнүүдийн нэг дээ. Ковидын үеэр үнэн царай нь гарсан. Төрийн xүн биш!
үнэнг бичжээ
2022-11-08 14:40
Энэ төрийн томчуул яс нэгээс эхлүүлэн, дуустал бүх ангийг дамжин гадаадын нэртэй сургуулиудад сурч төгссөн хүн байна уу? Эсвэл курс төгсөөд том сургууль төгссөн юм ярьдаг юм уу?
Энхээ
2022-11-08 14:37
Муусайн дебил ооркууд та нарын үнэийг хэллээ ! Одоо хөдөө ганц ширхэг жорлон босгочхоод амбаар шиг том индэр аваачаад нээлт мээлтээ хийгээд явцгаагаач муу үхэрнүүд! Яасан үнэн үгэнд өштэй новшинцорууд ьэ та нар?!
Зочин
2022-11-08 14:06
Ер нь аль ч салбарт удирдах албан тушаалын хүн ажилдаа мэргэгшиж..улс төрд боловсорч байж очдог. Гэтэл салбараа удирдах хүн ийм түүхий байж болох уу? Энэ ариун явдал уу?
Irgen
2022-11-08 13:37
Erunhii bolovsroliin 10 jilee ch togsuugui hun argaguishdee
Зочин
2022-11-08 13:36
Эмужин сайхан бичжээ.Энэ төрийн гээд байгаа өндөрлөгүүд царай.
Зочин
2022-11-08 13:30
Сайн мэргэжилтэн байж болно. Сайн удирдагч биш. Бодлого тодорхойлоход арай жулдана даа.
Зочин
2022-11-08 13:26
ffgfdgd
Иргэн
2022-11-08 13:23
Дарга болох гэж дээгүүр доогуургүй бөгс хаялж гүйсэн авгайчуулын үнэн нүүр тод харагдаж байна даа. Хэдхэн хоногийн өмнө гатан ижий гэж өргөмжлөгдсөн нэг чавганц ард түмнийг ул болгосон. Харин энэ Балар-Эргүү шэгч авгай хөөрхий муусайн настнуудыг нядалгаанд оруулах нь ээ. Бурхан минь бүү үзэгд…!!!!
Зочин
2022-11-08 13:22
Олон улсын түвшинд өөр улс, өөрийн ард иргэдээ доромжлоод басамжлаад сууж байгаа нь зөвхөн үг алдаа биш үзэл бодол, хүмүүжлийн хэмжээг л харуулж байна. Яагаа яагаа ч үг байхад нь хөөргөөд байхаар ийм сагсуу бодьгал бий болж байна даа.
Зочин
2022-11-08 13:18
Ямар их хадгаламж вэ төрд ажиллаагүй ажил хийсэн болов уу гэхээр арай юу хэн гэдэг мөнгөний уурхай болсон хүний хүүхэд вэ
Зочин
2022-11-08 13:12
Элбэгдорж маруужинг ярьж байхад таг байсан биздээ тэр бол монголынхоо хөгжилийг илт доромжилсон байдлаар олон улсын индэр дээр үг хэлж байхад та бүхэн тагал байсан шүү дээ
Иргэн
2022-11-08 13:07
Имүүжин гэнүү ийм нэртэй бзхнийг мэдэгч авгай байс хийгээд л баахан юм сараачих юм үүнээс илүү юм мэддэг хүн монголд байхгүй бололтойдогоо өөрийгөө нийгмийн альхан хэсэгт нь байгаагаа ойлгодог бол зүгээрсэн хи мэдэгч авгай гуай...
Иргэн
2022-11-08 12:43
За Имүүжин гал цогтой буужээ. Залуу хүнд алдах юм байнаа байна. Энэ бол улс төрийн хув д ч том алдаа хийсэн.Үндсэн хуульч зөрчсөн. Засч болохгүй алдаа бас биш. Нэг сайн шийтгэл ард түмнээсээ чанга хүртлээ. Ойлгоо бизээ.
keyboard_arrow_up