Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “ХҮҮХДИЙН ӨРӨӨ”-тэй боллоо

2022 оны 11 сарын 07
Arslan.mn
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид өөрсдийн санаачилга, дэмжлэгээр “Хүүхдийн өрөө”-г засаж, тохижууллаа.
 
Тус өрөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу байгуулагдсан “Эцэг эхийн зөвлөл”–д хүлээлгэн өглөө.
 
Уг хүүхдийн өрөөг байгуулснаар алба хаагчид хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажиллах боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ хүүхдүүд цэцэрлэг, сургуулиа тараад хичээлээ давтах, үеийн найз, нөхөдтэйгөө тоглох, нөхөрлөх боломжийг олгож байна.
Цаашид алба хаагчдын хүсэлт, шаардлагыг харгалзан “Хүүхдийн өрөө”-нд хүүхдүүдэд зориулсан сургалт, давтлага хичээлд хамруулахаар төлөвлөжээ.
 
Arslan.mnArslan.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642184
1 эможи

keyboard_arrow_up