Иргэн Э.Цэрэндолгорт зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Цэрэндолгорт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20-21-ний өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Э.Цэрэндолгорыг гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.
Түүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.









