Согтуу жолооч урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсоноос автомашинтай мөргөлдөж нэг хүн гэмтжээ

2022 оны 11 сарын 07

Arslan.mn

Согтуу жолооч урсгал сөрж, эсрэг урсгалын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Онцгой байдлын газарт арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 00:26 цагт хоёр машин мөргөлдөж,н автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага иржээ. Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ослын газар очиход Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн урд талын автозамын зорчих хэсэгт иргэн Б /39 нас, эрэгтэй/ Кантер загварын бага оврын ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа эсрэг урсгалд орж, урдаас ирж явсан “Приус 30” загварын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг алба хаагчид 17 минут ажиллан тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642165
1 эможи

Зочин
2022-11-07 12:00
Согтуу жолооч нарыг эрхийг нь дахин сэргээхгүй хасах, торгуулийг нь10 сая бого тэгж байж цэгцэрч магад. Амьд явах эрсдэлтэй болоод байна шүү
keyboard_arrow_up