СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Будаг шингэлэгч үнэрлэж мансуурсан иргэдийн биеэс нунтаглаж бэлдсэн өвс илэрчээ

2022 оны 11 сарын 07

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын гуравны өдөр /2022.11.03/ цагдаагийн шөнийн эргүүлийн алба хаагчид сэжиг бүхий будаг шингэлэгч үнэрлэж байсан 2 иргэнийг шалгахад хоёулаа мансуурсан байдалтай байжээ. Тиймээс тухайн иргэдийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Шалгалтаар тухайн этгээдүүд нунтаглаж бэлдсэн өвс биедээ авч явсныг мөн илрүүлсэн аж. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642158
0 эможи

keyboard_arrow_up