Осол гаргаж, бүхээгтээ хавчуулагдсан согтуу жолоочийг АВАРЧЭЭ

2022 оны 11 сарын 07

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн урд талын зам дээр хоёр автомашин мөргөлдөж, машины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11 дүгээр сарын 07-ны өдрийн 00:26 цагт хүлээн авсан.

Тодруулбал, Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход нийслэлийн иргэн 39 нас, эрэгтэй Б Кантер загварын бага оврын ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа эсрэг урсгалд орж, урдаас ирж явсан “Приус 30” загварын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан  байсныг 17 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642157
1 эможи

keyboard_arrow_up