Экспортыг дэмжих төсөл 23 ААН-д 5.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулжээ

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран "Түншлэлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд уул уурхайн бус экспортын чиг баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох Үнэлгээний хорооны хурал өнөөдөр /2022.11.04/ болж,  20 аж ахуйн нэгж төслөө танилцууллаа.

2023 оныг дуустал хэрэгжих энэхүү төслөөр өнөөдрийн байдлаар 23 ААН-д 5.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад байгаа юм.

Тус төсөл нь экспортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, маркетингийн үйл ажиллагаа, цахим худалдааг дэмжих, бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ баталгаажилт зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Ингэснээр  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх, экспортоо нэмэгдүүлэхэд төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642112
1 эможи

keyboard_arrow_up