Төрийн мэдлийн амралтын газрыг өнөөдөр дуудлага худалдаанд оруулна
2014 оны 7 сарын 29
Засгийн газрын 183 дугаар тогтоолоор төрийн өмчид харьяалалтай зарим үл хөдлөх хөрөнгийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр л гэхэд төрийн өмчид бүртгэлтэй зарим амралт сувилалын газрыг эд хөрөнгө, газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний хамт нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болсон байна.
Тухайлбал, Булган аймгийн Хангал сумын нутаг дахь “Саам” амралтын газрыг худалдах доод үнэ 33 сая 742 мянган төгрөг, “Жигүүр” амралтын газрын доод үнэ 350 сая төгрөг юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6421
0 эможи