13 настай хүүг ЕБС-ийн дөрвөн сурагч бүлэглэн зодож, хоёр удаа хутгалсан хэргийг шалгаж байна

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр 17:00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай хүү бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж, ЕБС-ийн 8 дугаар ангийн 12-14 насны дөрвөн сурагч үйлдсэн болохыг тогтоожээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч хүүг цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим хоёр удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна.

Дээрх хэргийг одоогоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж аж.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
6
642096
10 эможи

MONGOLIA NEWS
2022-11-04 19:53
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: 19099134258
keyboard_arrow_up