Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяагийн дахин нэг танхайрсан хэргийг шүүх хэлэлцэв

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Бусадтай зүй бус харилцаж, толгой дээр нь халуун кофе асгасан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй Б.Ариунзаяа дахин зөрчлийн хэрэгт холбогджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Уг зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулав. Улмаар зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэлээ.

 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642088
3 эможи

Иргэн
2022-11-06 07:55
Яахаараа энэ охиноор оролдоод л байдаг юм бэ аавтай нь л холбоотой байх аа даа гарах гарцгүй болгочих юм. Одоогийн охид бүгд омогтой маш дээрэнгүй эцэг, эхийн буруу эмэгтэй хүүхэд эрдэм сурах хэрэгтэй хожим ээж болж бас л үр хүүхэд ээ өсгөхөд зовно гээд гэртээ эрхэлж аваг гээд л дураар нь өсгөж бгаа шүү дээ тэнэгхэн охид буруугаар ашиглаж байгаа нь
Zochin
2022-11-04 10:16
Shuuh tsagdaad ajillaj bga zarim humuus evgui nuhduud bdg shuu.barimt delgenee tegj bgad harahad ineej ,hund dulduidsan huurhun tsarai,tsaana n huniig darantalsan iluu duruugaar doromjilson,uursduu ariuhan yum shig
Bi
2022-11-04 10:14
Tom aavtai yumoo
keyboard_arrow_up