Замын-Үүд сум дараагийн “ЦАГААН ХАД” болоход ОЙРХОН байгаа юу?

2022 оны 11 сарын 03

 

Arslan.mn

Замын-Үүд сумын иргэд нүүрсний тортгоор амьсгалах болсоор уджээ. Учир нь төрийн байгууллагуудын нурмал ачаа буюу нүүрс ачиж буулгах талбай нь хашаагүй шахуу , стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдалтай байсаар удсан учраас энэ сумын иргэд рүү нүүрсний тортог хийсч, иргэд ч гомдол мэдээлэл ихээр хүргүүлэх болжээ.

Улсын мэдэл дэх нүүрс буулгадаг газар нь ийнхүү стандартгүй талбайтай тул салхилах төдийд Замын-Үүдчүүд тортгоор булуулж буй аж.

Тэгвэл уг асуудлаар нь Замын үүд сумын гаалийн газрын даргаас тодруулахад:

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН О.ЦЭЕНРЭГЗЭН  даргын өгч байгаа мэдээллээр ч мөн тус нүүрс ачиж буулгах талбай нь Замын үүд сумын захад байгаа учраас сумын хэмжээнд нөхцөл байдал хүнд байгаа , иргэдийн гомдол ч ихээр ирдэг тул стандартын шаардлага хангасан талбай болгох шаардлагыг зохих шатны байгууллага аж ахуй нэгжүүдэд тавихаа ийнхүү илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642068
1 эможи

keyboard_arrow_up