20 настай эрэгтэй 22 автомашины ЦОНХЫГ ХАГАЛЖ бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан байжээ

2022 оны 11 сарын 03

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04:00 цагийн орчимд тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан этгээдийг шуурхай олж тогтоожээ.

Тодруулбал, уг хэргийг 20 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг тогтоон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642054
1 эможи

гараж
2022-11-03 14:31
гараж! гэхдээ хулгай сэтгэхүйг арилгахгүй бол гараж байгаад ч нэмэргүй дээ. хяналт!
Myadagaa 99110611
2022-11-03 10:17
Baasanjargaliin Enkhmunkh uu’
keyboard_arrow_up