Сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй 50 настай малчинг эрэн ХАЙЖ БАЙНА

2022 оны 11 сарын 03

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Эхэн худаг” гэдэг газарт Тус сумын харьяат малчин Ү 11 дүгээр сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 3-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан.

Торуулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин 50 настай эрэгтэй Ү-г эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642050
0 эможи

keyboard_arrow_up