Шөнийн цэнгээний газраас “зөөврийн компьютер“ хулгайлсан хэрэг гарчээ

2022 оны 11 сарын 03

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 цагийн үед Багануур дүүргийн нутаг дэвсгэрт “Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа цүнхтэй зөөврийн компьютерээ хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион явуулж 40 настай, эрэгтэй “Т”-ийн зөөврийн компьютерийг 36 настай, эрэгтэй “Б” хулгайлсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642043
1 эможи

keyboard_arrow_up