ЦЕГ: Ирэх сарын 8-наас өмнө галт зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэн торгууль төлнө

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

"Зэвсэг-2022" нэгдсэн арга хэмжээ энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Тухайн тогтоосон хугацаанд жил бүр иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гэрчилгээний хамт харьяа дүүрэг дэх цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой юм.

 ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Э.Энхтайван  "Галт зэвсгийн тухай хуульд зааснаар жил бүр иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа гал зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хуульд заасан хугацаанд заавал бүртгүүлж, тоолуулах үүрэгтэй. Энэ тооллого нь энэ төрлийн хэрэгслийг хараа хяналттай болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд энэ талын мэдлэг мэдээлэл олгох зорилготой үйл ажиллагаа гэж ойлгож болно.

Тооллогод хамруулахдаа зарим иргэн галт зэвсгээ зориулалтын бус уутанд боож ирэх тохиолдол байдаг. Үүнд анхааруулж хэлэхэд, аюулгүй байдал талаасаа заавал зориулалтын хайрцаг саванд хийж авч явах, хадгалах ёстойг сануулъя. Учир нь өөрийн эзэмшлийн галт зэвсгийг бусдад алдвал өөрөө маш том эрсдэл дагуулна.

Тиймээс Галт зэвсгийг хадгалах, хамгаалах журамд зааснаар галт зэвсгийг эзэмшигч этгээд нь эзэмшиж, ашиглахдаа аюулгүй байдлыг нь өөрөө бүрэн хариуцах ёстой. Ингэхдээ хүний гар хүрэхээргүй газарт сум зэрэг эд ангиас тусад нь, зориулалтын хайрцаг саванд хадгалах шаардлагатай байдаг" гэв.

Иргэд, олон нийт  галт зэвсгийн тооллогод  идэвхтэй хамрагдаж, өөрийн  эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг УРИАЛЖ байна. Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.

Зөрчлийн тухай хуулийн 5.6-д зааснаар, Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг 40,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 400,000 төгрөгөөр торгоно гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642040
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up