Г.Алтанд холбогдох хэргийг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо
2022 оны 11 сарын 02
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав хоног үргэлжилж түр завсарлалаа.
Шүүхээс Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.
Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага авчээ.
Тэд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Английн "Стандарт" банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









642024
0 эможи
ИРГЭН
2022-11-02 18:38
ЯАРАЛТАЙ ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЖ ӨӨРСДИЙГ НЬ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс