“Google map“-т суурилсан Улаанбаатар хотын хаягжуулалтын системийг ХӨГЖҮҮЛНЭ

2022 оны 11 сарын 01

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар нь бизнес эрхлэгчдийг дэмжихээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, Улаанбаатар хотын бизнесийн орчны өнөөгийн болон хэтийн төлөв байдлын судалгаа хийх, бизнес инновацын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах, цогц сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд:

  •  "Google map"-т суурилсан Улаанбаатар хотын хаягжуулалтын системийг хөгжүүлэх
  • Бизнесийн орчны судалгаа, дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнг гаргаж, бизнес инновацын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641993
0 эможи

keyboard_arrow_up