Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох тухай саналыг хэлэлцэж байна
2022 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗХЖШ-ын даргаар нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаа бригадын генерал С.Ганбямбыг томилох саналаа УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох тухай саналыг зөвшилцөх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ. Хэрвээ гишүүдийн олонхын санал авч чадахгүй бол Ерөнхийлөгч дараагийн хүний нэрийг дэвшүүлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
641991
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс