Байгууллагуудын цахилгааны төлбөрийг 14-28%-иар нэмэх шийдвэр өнөөдрөөс ХЭРЭГЖИНЭ

2022 оны 11 сарын 01

Эрчим Хүчний Яамнаас мэдээлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 14-28%-аар нэмэх шийдвэр өнөөдрөөс/2022.11.01/ хэрэгжиж эхэлж байна.

Тодруулбал сард 5,000-аас кВт.цагаас доош хэрэглээтэй ААН-ийн цахилгааны төлбөрийг 14%, 5,001 ба түүнээс дээш кВт.цагийн хэрэглээтэй бол 28%-аар нэмж байгааг эх сурвалж хэлэв.

Харин уул уурхай, үүрэн телефоны оператор компани, банкны салбарын байгууллагын сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2,000 кВт.цагаас дээш 28%-аар нэмж байгаа юм байна. Эдгээр салбарынхныг санхүүгийн ачаалал даах чадвартай гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641989
0 эможи

keyboard_arrow_up