ШЕЗ: “Зөрчлийн хэргээр ТЭРБУМ төгрөгийг Төрийн санд төвлөрүүлсэн“
-Монгол Улсын шүүх энэ оны III улиралд нийтдээ 20 тэрбум төгрөгийг Төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс Зөрчлийн хэргээр 1 тэрбум төгрөг оруулахаар болов. Давж заалдах шатны шүүх 5399, хяналтын шатны шүүх 1018 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Гэмт хэргүүдээс:
- Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан хэрэг 18.2 хувиар
- Дээрдэх гэмт хэрэг 49.6 хувиар
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг 36 хувиар тус тус өсжээ.
Гэмт хэргийн улмаас 11781 хүн, 323 хуулийн этгээдийг хохирогчоор тогтоосон. Үүнээс 19.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 323 хүний амь хохирчээ. Цагдан хоригдсон хүний тоо 18.2 хувиар өссөн байна.
Мөрийтэй тоглоомтой холбоотой хэргийн тоон мэдээлэл одоо гарах боломжгүй. Харин хар тамхитай холбоотой 133 хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Өмнөх онд 132 хэргийг хянан шийдвэрлэж байсан. Эцэг, эх байх эрх хасахтай холбоотой 14 хэргийг шийдвэрлэсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хэргээр өссөн байна.