Сураггүй алга болсон 63 настай иргэнийг эрэн хайх ажлыг ЗОГСООЖЭЭ

2022 оны 11 сарын 01

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ 10.16-ны өдрөөс 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан.

Тодруулбал. тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Үндэсний аврах бригад, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.30-ны өдрийн 07:00 цагаас 18:44 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн Хавцалт замбал гэдэг газар уулын 2 талаар 6 км-т зохион байгуулсан. Өчигдөр буюу 10.31-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641984
0 эможи

keyboard_arrow_up