ШУУРХАЙ: ЭТТ ХК-ийн дарга Х.Нурлат, Б.Отгонжаргал нарыг АТГ-аас саатуулжээ
Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс тавантолгой ХК-нд онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг нь албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэгвэл Б.Ганхуягийг чөлөөлсний маргааш нь тус компанийн гол албан тушаалтай хоёр хүнийг АТГ-аас баривчлан саатуулсан байна.
Тодруулбал, Эрдэнэс тавантолгой ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарын саатуулсан байна. Улмаар Х.Нурлатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Харин Б.Отгонжаргалыг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хуулийнхан буруутгаж, албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийжээ. Нэгжлэгийн үеэр их хэмжээний бэлэн мөнгө, эд мөрийн баримтуудыг хураасан байна. Мөн Б.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.