Маргаашнаас татвар төлөөгүй, оношилгоо хийлгээгүй автомашинууд Улаанбаатар хотруу нэвтрэх боломжгүй

2022 оны 10 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн орох, гарах товчоод маргаашаас эхлэн цахим системд холбогдож эхэлнэ. 

Энэ аравдугаар сарын 24-ний өдөр /2022.10.24/ Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан талаар Түргэний төлбөр авах цэгт мэдээлэл хийсэн.

Энэ үеэр нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 01-ний /2022.11.01/ өдрөөс эхлэн цахим системд холбогдоход бэлэн болсон бөгөөд одооноос товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэхэмжлэх илгээгдэх бөгөөд тэрхүү холбоосоор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой гэж мэдээлсэн юм. 

Мөн ROADPAY.MN болон SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлөх боломж нээлттэй аж.

Иймээс цаашид зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, мөн оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг тавихаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641958
0 эможи

Иргэн
2022-10-31 22:19
Оруулахгүй гээгүй. Мөнгөө л төл гэж бна шдээ. Төлөх ёстой мөнгөө төлөхгүй гээд үхэлдчих юм аа. Олж бхйгаа ашигны чинь өчүүхэн хувь шүү дээ. Архийг бол хэдээр ч хамаагүй уудаг байж.
ард
2022-10-31 18:07
махны үнэ солиорондооо тэнэгүүдэээ зөвч гэх шиг төриин нам дагасан хулгаачуудаасл тэр хөгжлиин банк халамжиин мөнгөнии хулгаачдаасааа овшороосооо хичнээ тэр бум хөрөнгөө олж ир лалруудааа
ИРГЭН
2022-10-31 17:46
МАШ ЗӨВ
keyboard_arrow_up