“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал найм дахь өдрөө үргэлжилж байна

2022 оны 10 сарын 31

Arslan.mn

“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 5-ны өдөр товлосон ч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан. 

Хүсэлтдээ холбогдох баримтыг хавсарган, шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн шүүхэд 10 дугаар сарын 20-ны өдөх эхэлж, өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шүүгдэгчдийн үгийг сонсож байгаа бөгөөд нөгөөдрөөс дуусах товтой байгаа аж. 

Тэд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Английн "Стандарт" банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641957
0 эможи

keyboard_arrow_up