Гэрээслэл бичин, сураггүй болсон 14 настай охиныг ОЛЖЭЭ

2022 оны 10 сарын 31

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23:15 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотоос "Манай охин 13 цагийн үед гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирэхгүй байна" гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 14 настай, эмэгтэй "Х" нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээслэл бичин үлдээж гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон учир эрэн сурвалжлах ажиллагааг аймгийн цагдаагийн газраас шуурхай зохион байгуулж охин Улаанбаатар хот руу явсан болохыг тогтоон 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хамаатны эгчтэйгээ хамт байхад нь олж тогтоон байна. Охиныг олоход ямар нэгэн эрсдэл учраагүй байсан бөгөөд түүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн өсвөр насны хүүхдийнхээ насны онцлогийг сайтар судалж, түүнтэй илэн далангүй ярилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд нь тусалж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
2
wow an post
5
yay an post
2
sad an post
13
ouch an post
4
confuse an post
6
angry an post
9
641941
105 эможи

Зочин
2022-10-31 14:35
Daraagiin udaa jinheneesee aimaar yum bolno doo!
Зочин
2022-10-31 13:49
olood ogdog mash cain
keyboard_arrow_up