Чихэр цуглуулж явсан охиныг өшиглөсөн 56 настай иргэн СОГТУУ БАЙСАН
Өнгөрсөн амралтын өдөр "Хэллоуиний баярын чихэр өгөөч" хэмээн хаалга тогшсон охиныг нэгэн иргэн өшиглөж, зодсон гэх мэдээлэл сошиал орчинд тарсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад есөн настай, эмэгтэй “Н” гэгчийг халловины баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэлээ.









