Д.Батчулуун: Монгол малын эрүүл мэнд цогцоороо сайжирна гэдэгт итгэж байна

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

ХААХҮЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр анхны захиалгат төслийг ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд 2015 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Эрдэм шинжилгээний уг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологи дамжуулах лицензийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг Биокобинатын ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ууганбаяр нар гэрээнд гарын үсэг зурж, эрдэм шинжилгээний бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх ажил эхлэх боломж бүрдэв.

Эрдэмтэд төрөл бүрийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг боловч тэр нь үйлдвэрлэлд нэвтэрдэггүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд байдаг. Өнөөдөр шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, оюунаар өмчөөр хамгаалсан бүтээгдэхүүнийг гаргах түүхэн ач холбогдолтой ажил болж байгааг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрдэмтэд онцлон тэмдэглэж байв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,  Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын олон жилийн хөдөлмөр туршигдаж, өнөөдөр үйлдвэрлэлд нэвтрэх болж байна. Цаашид олон оюуны бүтээл үйлдвэрлэж, монгол малын эрүүл мэнд цогцоороо сайжирна гэж итгэж байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641924
0 эможи

keyboard_arrow_up