Шүлхийтэй тэмцэх чадавхыг сайжруулах шинэ төсөлд ЖАЙКА-тай хамтрахаар болжээ
Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжснээр мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, малын эмч, мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлэх салбарын нэн тэргүүний зорилт билээ. Энэ хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон ХАА, байгаль орчин, эрчим хүчний салбар хариуцсан мэргэжилтэн Накамура Кэйго нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадварыгдээшлүүлэх төсөл”-ийн үйл явцыг танилцуулж, цаашид хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг солилцож, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун Монгол оронд шүлхийтэй тэмцэх чадавхыг сайжруулах талаар шинэ төсөл хэрэгжүүлэх талаар танилцуулсныг ЖАЙКА-ийн талаас дэмжиж, хамтран ажиллахаар тохиролцлоо.