ӨВӨРХАНГАЙ: Улсын Онцгой комиссын ажлын баг Өвөрхангайд ажиллалаа

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын баг Өвөрхангай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Ажлын багийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, ХНХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ, МЭЕГ-ын мэргэжилтнүүд яваа бөгөөд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцаж, харьцангүй сайн гэх үнэлгээг өгсөн юм.

Ялангуяа, малаа бүрэн эрүүлжүүлсэн, бэлтгэл ажлын тооцоо судалгаа сайн байгаа, аймаг өөрөө ногоон тэжээл тариалсан нь чухал ач холбогдолтой хэмээн онцлог ажлуудыг сайшаалаа. Мөн улсын хэмжээнд бэлчээрийн даац 90 хувь хэтэрсэн, эрсдэл өндөр хоёр аймгийн нэг нь Өвөрхангай учраас бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг сайтар хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж ажлын багт хандаж, хэд хэдэн чиглэлээр санал хүсэлт тавьсан юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641920
0 эможи

keyboard_arrow_up