НҮБ-ын цагдаагийн албаны ажилтан, Цагдаагийн дэд хурандаа Сабрине Бен Арфиг хүлээн авч уулзлаа
2022 оны 10 сарын 28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон шалгаруулах шалгалтыг энэ оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалт хариуцсан ажилтан, цагдаагийн дэд хурандаа Сабрине Бен Арфи хүрэлцэн ирж удирдан явуулсан юм.
Шалгалтыг зохион байгуулсан цагдаагийн дэд хурандаа Сабрине Бен Арфиг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа хүлээн авч уулзлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641887
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс