Нийслэлд шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг ИЛРҮҮЛЖЭЭ

2022 оны 10 сарын 28

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлжээ.

Энэ тухай тус дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч Б.Алтангэрэл “Иргэдийн зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийг хулгайлдаг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь 2022 оны аравдугаар сарын 5-26-ны хооронд Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олон удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон” гэлээ.

Одоогоор тухайн этгээдүүдэд мөрдөн ажиллагаа үргэлжилж байна. Иймд жолооч нарыг өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашт байрлуулан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
641877
4 эможи

Зочин
2022-10-28 21:42
Халтуурын таксичид арай л муухай харгис хүмүүс байнаа энэ таксичидыг маш сайн хянах шаардлагатай байнашүү. Хэдэн ч хамаагүй КМ явсан хэдэн ч төгрөг нэхдэг арай их гарлаа гэвэл ер л алахнээ ямар муухай бэ???? ЖОЛОО БАРЬЖ ЯВАХДАА УТСААРАА ТОГЛООД ХЭЛЭХЭЭР БИТГИЙ ХУЦ ЧИНИЙ МАШИНД ТОГЛООЮУ П.... МИНЬ ГЭЭД ХАШИГЧААД ОРИЛООД БАЙДАГ БОЛЖЭЭ.МАШИНЫХАА УРД ТАЛД ЖОЛООНЫХОО ХАЖУУД УТСАА БАЙРЛУУЛЧААД ТОГЛООД ХАШИГРААД ХҮМҮҮҮСТЭЙ ТОГЛООД ЯРИАД БАЙДАГ БОЛЖЭЭ ЗАМЫН ЦАГДАА НАР САЙН АЖИЛЛАХ БОЛЖЭЭ.БҮХ ГАЗРЫГ КАМЕРЖУУЛАХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР Л ХҮН АЛАХНЭЭ ТАКСИЧИД ......
keyboard_arrow_up