Говь-Алтай аймгийн малчид махаа ченжээр дамжуулалгүй Улаанбаатарын хэрэглэгчдэд ШУУД ХҮРГЭНЭ

2022 оны 10 сарын 28

2020 онд Ковидын хүнд хэцүү цаг үед Говь-Алтай аймгаас зохион байгуулагдаж байсан "Хүргэлт" арга хэмжээ гурав жилдээ болох гэж байна.

Ингэснээр малчид махаа ченжээр дамжуулалгүй Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргэх аж. Тус аймгийнхан Барс-2 худалдааны төвд малын мах борлуулах лангууг сум тус бүрээр түрээслэхээр болжээ.

Идэш бэлтгэх үеэр буюу арванхоёрдугаар сарын 1-нээс тус худалдааны төвд Алтай нутгийн махны амталгаат худалдааг зохион байгуулах юм байна.

Түүнчлэн малчдын хоршоо, үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан амьд малыг дуудлага худалдаанд оролцож худалдах, худалдан авах боломж бүрдснийг ХХААХҮЯ мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641875
14 эможи

Цэвэлмаа Лхагваа
2022-10-29 17:06
Монголд ченжээр дамжуулахгүй худалдаалах бүрэн боломж хангалттай үйлдвэр байгаа. Бүх аймагууд нэг үеэ бодвол махны үйдвэртэй болсон. Хүнсний аюулгүй байдлыг хангах гээд байгаа гаргалгаа нь үйдвэрийн аргаар бэлдсэн мах махан бүтээгдхүүнийг зах зээл том дэлгүүр 8 нэрийн дэлгүүр дээр шууд нэвтрүүлдэг тогтолцоог гаргах хэрэгтэй. Ингэх юм бол ченж байхгүй малчнаас 3.4 дамжлага үгүй болж үйлдвэрийн жаахан өртөг шингээд гарна ш дээ.
Chuka
2022-10-29 09:05
Bars 2 haana baidag yum be
keyboard_arrow_up