Согтуурсан үедээ 9 давхраас үсэрч, амиа хорлохыг завджээ

2022 оны 10 сарын 28

Arslan.mn

 

Согтуурсан үедээ өндрөөс үсрэхийг завдсан эрэгтэйг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрны 9 давхраас эрэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 00:52 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:59 цагт очиход 28 настай эрэгтэй Б  нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 дүгээр давхрын цонхны тавцан дээр гарч амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 25 минут ажиллаж эсэн мэнд буулган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641874
0 эможи

keyboard_arrow_up