ШУУРХАЙ: Зэвсэгт хүчний албан хаагч Ч.Уранхолбоод “мэс“ тулган дээрэмдэж, хүчирхийлэхийг ЗАВДЖЭЭ
Дуучин Ч.Уранхолбоог айлган сүрдүүлж, дээрэмдэхийг завджээ.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн “Happy residens” хотхоны ... дугаар байрны гадаа дуучин Ч.Уранхолбоод мэс тулгаж, их хэмжээний мөнгө өгөхийг шаардсан байна.
Тодруулбал, "Байрны гадаа буутай хүн манай эгчийн машин дотор дайрч орж ирээд барьцаалах гэж оролдсон. Өөрийгөө Чинзориг гэж хэлээд 80 сая төгрөг авна, эсвэл машин дотор амиа хорлоно гээд байсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Шалгалтаар дээрх хэргийг Зэвсэгт хүчний 0189 дүгээр ангийн алба хаагч "Д" үйлдсэнийг тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж байгаа юм.
Урьдчилсан байдлаар бооцоот тоглоом тоглож мөнгөө алдсан, түүнээс болж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг нь хийн гар буу байсан аж.









