Х.Нямбаатар: Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүүг залилсан этгээд АНУ руу зугтсан
ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар яг одоо /2022.10.28/ гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дотоодын аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг зарлаж мэдээлэл хийж байна.
"Монгол Улсын иргэн Буянтогтох Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоноос хамтарч уул уурхайн үйлдвэрлэл явуулна гэж мөнгө аваад залилсан.
Макс Жонсон өчигдөр хүртэл надтай уулзсан. Дэлгэр сумын нутаг дахь орд дээр хамтарч ажиллахаар тохиролцож, Буянтогтоход 19 сая ам.доллар бэлнээр өгч залилуулсан. Гэтэл Буянтогтоход тавьсан хилийн хоригийг тавиад явуулсан. Буянтогтохыг хилийн хоригоос гаргасан шүүгч Х одоо ажлаа хийж байгаа. Үүнийг Макс Жонсон хараад толгой сэгсэрч байна.
Буянтогтох нь хилийн хоригоос гарсны маргааш нь Солонгосоор дамжин АНУ руу яваад алга болсон. Одоогоор асуудал шийдэгдээгүй. Тухайн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэнэбатхаан, нягтлантай холбоотой хэрэг өнөөдөр шүүхэд шилжиж байна" гэв.









